2013年4月26日金曜日

Хөвсгөл аймагт 6 кг хүү төржээ

2013-04-26 10:45:56 - Орон нутаг


Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт энэ сарын 22-нд 6 кг жинтэй, 61 см урт хүүхэд төржээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн н.Нарантуяагын хоёр дахь хүүхэд 6 кг төржээ. Иргэн н.Нарантуяа хүүгээ өөрөөрөө төрүүлсэн бөгөөд эх хүү хоёрын биеийн байдал сайн байна.

Дөнгөж төрсөн хүүхэд дунджаар 3,4 кг жинтэй байдаг. Харин .Нарантуяагын хүү зургаан сартай хүүхдийн дайтай байгаа юм. Хүүгийн ээж ямар нэгэн өвчингүй, эрүүл саруул нэгэн гэнэ. Хүүг төрөхөөс өмнө эмч нар хэвлий дэх ураг том, 5,4-5,8 кг жинтэй хүүхэд төрөх байх хэмээн тооцоолж байжээ.

Сонирхуулахад, Гиннесийн номонд бүртгэгдсэн хамгийн хүнд хүүхэд 1879 онд АНУ-ын Охайо мужид 10,7 кг жинтэй төржээ.

Монголын үрс маш олон болтугай

http://www.medee.mn/main.php?eid=30096

0 件のコメント:

コメントを投稿